Шууд Chart

Эдийн засгийн байнгын хороо “Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль”-ийн төслийг дэмжлээ

2017-04-19 13:31:41

Эдийн засгийн байнгын хороо “Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль”-ийн төслийг дэмжлээ. Өнөөдөр манай улсад нийт 14 банк үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн найм нь гадаадын хөрөнгө оруулалттай, гурав нь гадаад улсын иргэн хувьцаа эзэмшдэг юм  байна.

Хөрөнгө оруулалтын банк нь томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулан урт хугацааны зээл олгох, зээлдэгчийн харилцах данстай холбоотой гадаад, дотоод төлбөр тооцоо хийх, өөрийн нэрийн өмнөөс зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авах, мөн зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах, харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээ эрхлэх зэргийг зөвшөөрч байна.

Харин хуульд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэх, хараат болон охин компани байгуулахыг хоригложээ. Хуулийн төсөлд зааснаар Хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сангийн доод хэмжээ 500 тэрбум төгрөгөөс доошгүй” харин хөрөнгө оруулалтын банкнаас олгох зээл, баталгаа, батлан даалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс доошгүй байх юм. Энэхүү Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг баталснаар ямар ач хобгдолтой тухай хууль санаачлагч гишүүн Жавхлангийн танилцуулгаас сонсгоё.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар энэ хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Эдийн засгийн байнгын хороо “Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль”-ийн төслийг дэмжлээ  
Үзсэн: 695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй