Шууд Chart

Өмгөөллийн тухай шинэ хууль батлагдвал хэн дуртай нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг байдал зогсоно

2017-04-19 13:41:11

Өмгөөллийн тухай шинэ хууль батлагдвал хэн дуртай нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг байдал зогсоно. Тодруулбал, манай улс 2012 онд Өмгөөллийн тухай хуулиа хүчингүй болгож, өмгөөлөгчийн эрх, үүргийг Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулиар зохицуулсан.

Харин энэ онд Монголын өмгөөлөгчдийн холбооноос Өмгөөлөгчийн тухай шинэ хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Учир нь Өмгөөллийн тухай бие даасан хууль байхгүйгээс хэд хэдэн хүндрэл гарч байна гэлээ. Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатарын ярианд анхаарлаа хандуулна уу.

Шинэ хууль батлагдвал нэг талаар өмгөөлөгчийн ажил хариуцлагатай, чанартай болно. Нөгөө талаас өмгөөлөгчийн ажлын нууцад шүүх хөндлөнгөөс оролцох, тэднийг гэрчээр дууддаг зэрэг зохисгүй явдал гарахгүй гэсэн юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Өмгөөллийн тухай шинэ хууль батлагдвал хэн дуртай нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг байдал зогсоно  
Үзсэн: 1442 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй