
Сагсан бөмбөгийн Залуучуудын Улсын Аварга Шалгаруулах тэмцээн Даваа гарагт Спортын Төв Ордонд эхэллээ. Тэмцээнд нийслэл, орон нутгийн эрэгтэй 20 баг, эмэгтэй 6 баг оролцож байна. Тэмцээнийг МҮСБХ-оос нэрт сагсан бөмбөгч, 18 наснаасаа улсын шигшээ багт тоглож эхэлсэн, мөн холын шидэлтээрээ алдаршсан спортын мастер Доржпаламын Даваахүү агсаны нэрэмжит болгон зохион байгуулж байна. 19 хүртэлх насны залуусын улсын аварга Баасан гарагт тодорно.
Сагсан бөмбөгийн залуучуудын УАШТ эхэллээ | ||
Үзсэн: 4325 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.