
Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 29. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 4. Адъяа гараг. Найман цагаан мэнгэтэй, Хэрцгий охин одтой улаагчин гахай өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 5 цаг 40 минутад мандан, 20 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Эрүүл мэндийг тань тийм ч сайн гэж хэлэх арга алга. Эмх замбараагүй, тайван бус амьдралын хэв маяг нүсэр их ажил төрөл таны амьдралын ерөнхий эрч хүчийг сулруулсан байна. Элэг цөсний хагалгаанд ороход муу өдөр. Харин амьсгалын замын эрхтэнээ эмчлүүлэхэд таатай сайн.
ҮХЭР (4/20-5/20)
Өөрчлөлтийн өдөр. Амьдралдаа ямар нэгэн зүйлийг өөрчлөхийг хүснэ. Таны энэ хувирамтгай, өөрчлөгдөмтгий байдал таны биеэ авч явах тогтсон хэв маяг тохиолдлын танилуудаас татгалзахад хүргэнэ. Ирээдүйтэй холбоотой чухал үйл яадлууд бүү хий. Эхлээд өөрийнхөө асуудлыг шийд.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Гэр бүлд халуун дулаан бие биенээ дэмжсэн уур амьсгал ноёрхоно. Дотны хүн чинь санаа тавьж байсанд тань талархах болно. Ханийхаа ажил хэрэгт чин сэтгэлээсээ тусалж, бүх талаар түүнийг дэмж. Энэ нь та нарыг ойртуулж, бие биенээ сайн ойлгоход тусална. Сүм хийдэд очвол сайн.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Гэр бүлийн харьцаанд таатай өдөр болно. Та өөрсдийгөө хэрэгтэй, орлуулшгүй хүн гэдгээ мэдэрнэ. Таны хажууд таны зүрх сэтгэлд хязгааргүй үнэ цэнэтэй цорын ганц хүн байгаа тохиолдолд энэ өдөр азтай амжилттай болно гэдийг танд зөвлөж байна.
АРСЛАН (7/23-8/22)
Хувийн амьдралд эерэг өөрчлөлтүүд гарна. Таны хайртад гэр бүлийнхэн тань таалагдаж, найз нөхөдтэй чинь хэл амаа ололцож чадна. Салсан хосууд амьдралаа зохиох хоёр дахь оролдлогоо хийнэ. Цогцлон бүтээх бүхий л үйлдлийг тань тэнгэр бурхад дэмжинэ.
ОХИН (8/23-9/22)
Таны уран бүтээлийн эрч дээшлэнэ. Амралтын өдрөө зугаатай өнгөрөө. Тань шиг уран бүтээлчээр сэтгэж зохион бүтээх чадвартай хүнд эргэн тойрныхныгоо өөрийн үзэл санаанд сонирхолтой болгох хэрэгтэй юм. Тэд бие биенээ маш сайн ойлгоно. Та хүүхдэдээ анхаарал халамж тавьсанаар таны хүүхэд сайн явна. Цаг хугацаа өнгөрөх тусам та энэ бэлэгний утга учрыг үнэлэх болно. Дотны хүмүүсийн анхаарал халамжийг талархалгүй буү өнгөрөө.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Эцэг эх, үр хүүхдэдээ сэтгэл санааны дэмжлэг үзүүлнэ. Сэтгэл санаа тогтвортой байж ямар ч нөхцөл байдлаас нэр төртэй гарна. Оройдоо хайрттайгаа бага зэрэг муудалцаж магадгүй. Гэхдээ хардах гомдох шалтгаан алга. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, хувийн амьдрал гэр орноо тохижуулах ажил хий. Зөн билэг тань биеэ хэрхэн авч явахыг хэлж өгнө.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өөрийн саналыг хэрэгжүүлэхэд нэн тохиромжтой үндсэн ба үндсэн бус хөрөнгөнд мөнгө хийхэд тохиромжтой. Та автомашин байр авахыг хойшлуулах хэрэггүй. Энэ өдрийг нам гүм, тайван байдалд амьдрал болон үйл явдлын уялдаа холбоог эргэцүулэн бодож өнгөрүүл. Чухал асуудлаар бусдын сэтгэгдлийг сонс.
НУМ (11/22-12/21)
Хүмүүстэй харилцвал үл ойлголцолд хүрнэ. Гэр орны ажилд дарагдана. Хувь заяаны сорилтыг итгэлтэй хүмүүсийн дэргэд өнгөрөөх нь зүйтэй. Тэд танд үнэт зөвлөгөө өгч чадна. Энэ өдөр хүсэл мөрөөдлөө сайн тунгааж, гэр бүлдээ их цаг гарга.
МАТАР (12/22-1/19)
Ганц бие хүмүүст хайрын мэдрэмж төрж, тэнгэр бурхан адислаж хурим хийнэ. Сэтгэлээ нээж бүхний өмнө нээлттэй бай. Ашигтай хүмүусийн анхаарлыг өөртөө хандуул. Ингэж чадвал ажил тань анхны оролдлогоор бүтэх болно. Ухаалаг байдал, тооцоотой байдал таныг ноцтой алдаа гаргахаас сэргийлнэ. Энэ үед бүх зүйл сайхан байна гэж хэлж болохгүй.
ХУМХ (1/20-2/18)
Та байрны дотор талын засал чимэглэлд гоо сайхны мэдрэмжээ гаргах бололцоотой өдөр. Ахуй байдлаа тохижуулахыг хичээ. Аль болох бага зардлаар дасал болсон тавилгаа өөрчлөн, эд зүйлсээ урам системтэйгээр засч байрлуул. Үдшийг ном уншиж хөгжим сонсох зэргээр тайлан өнгөрүүлэхийг хичээгээрэй.
ЗАГАС (2/19-3/20)
Эрч хүч суларч магадгүй өдөр болно. Амьсгалын цочмог болох халдварт өвчин тусч болзошгүй байна. Спортоор тохируулан хичээллэх нь эрүүл мэндэд ашигтай байна. Ил болдоггүй нууц байдаггүй гэдгийг сана. Амьдралаа хүнд хэцүү болгох алдааг бүү хий гэж од эрхэс танд зөвлөж байна.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна | ||
Үзсэн: 577 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.