Шууд Chart

Эрдэмтэд хуванцраар хооллодог шавьж олж илрүүлжээ

2017-05-01 13:24:53

Испанийн болон Британийн эрдэмтэд хуванцар материалаар хооллодог шавьж олжээ. Том цагаан эрвээхэй болж хувирдаг тус шавьжийг анх санамсаргүй байдлаар олж илрүүлсэн талаар "Гизмодо" сэтгүүлд уламжилжээ. Тус сэтгүүлд нийтэлснээр, судалгааны багийн эрдэмтэн Федерик Бертоккин нэгэн шавьжийг хуванцар саванд хийн улмаар, нэг цагийн дараа хартал хуванцар саванд нүх үүсэн байсан байна.

Үүний дараагаар тэрээр энэ төрлийн 100 ширхэг шавьжийг хуванцар саванд хийсний дараа эхний 40 минутад тус сав бүхэлдээ тоосонцроор бүрхэгдсэн бол харин 12 цагийн дараа гэхэд шавьжнууд савны 92 мг хуванцрыг идсэн байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эрдэмтэд хуванцраар хооллодог шавьж олж илрүүлжээ  
Үзсэн: 789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй