Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2017-05-07 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 7.  Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 12. Адъяа гараг. Тугчин одтой, нэг цагаан мэнгэтэй, хөх морь өдөр.

                          Барилдлага: Хүчин төгсөх
                          Шүтэн барилдлага
: Хуран үйлдэхүй
                          Суудал:
Төмөр 

Өдрийн наран 5 цаг 29 минутад мандан, 20 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн.

Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ. 

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)


Найз нөхөдтэйгөө наргиж цэнгэхэд тааламжгүй өдөр. Таны дотны хүмүүс хаана, хэнтэй, юу хийж байгааг чинь мэдэхгүй санаа зовних болно. Баяр ёслолыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, түүндээ найз нөхдөө урь. Амьдралын түвшин унаснаар биеийн болон сэтгэл санааны эрүүл мэндэд муу нөлөө үзүүлнэ. Хувь тавилан таны өмнө хүнд даалгавар тавина. Бүх хүчээ цуглуулж, хүнд байдлаас гар. Гол нь тэвдэх хэрэггүй, хөнгөмсөг үйлдэл бүү гарга.


ҮХЭР (4/20-5/20)


Энэ амралтын өдрийг гэр бүлтэйгээ зарцуулаарай. Ажил хэргээ хойшлуул. Гэр бүлдээ эд зүйлс авахад тохиромжтой. Орой үдэш явж болохгүй. Хуримтлуулсан мөнгөний ихэнх нь өдөр тутмын хэрэгцээнд зарцуулагдана.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Энэ өдөр бүхэлдээ гэр бүлийн баяр хөөрөөр дүүрэн байна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдэж, гэртээ эд зүйлс авах, аялалд явах зэрэгт зарлага их гарна. Хэтэрхий үрэлгэн байж болохгүй. Өөрийгөө хяна. Ирээдүйгээ бод. Таны эрхэлж буй олон нийтийн эрх ашгийг хамгаалсан ажил ашигтай байж чадна гэдэгт итгэлтэй байгаа бол амжилт гарцаагүй ирнэ.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Гадна талдаа биеэ барьсан байдлыг бусад хүмүүс хүйтэн хөндий мэтээр хүлээн авч улмаар хайртай хүнтэйгээ зөрчилдөхөд хүрнэ. Олон хүн үүрэг хариуцлагаасаа зугтааж, бусдын нуруунд тохох болно. Эрүүл мэнд тань тогтворгүй байна. Юу эрхэлж, хэрхэн амьдарч байгаагаа сайтар эргэцүүлэн бод. 


АРСЛАН (7/23-8/22)   

Гараг эрхсийн байдал тэвдэж сандрах явдал болохыг сануулж байна. Ихэнх хүмүүст гарцаагүй салах явдал тохиолдоно. Ийм үед өөрийгөө сайн хянаж, уурлахгүй байхын тулд маш тэвчээртэй биеэ барьж чаддаг байх хэрэгтэй.


ОХИН (8/23-9/22)


Шинэ ажил эхлэх, ажлаа дуусгах, байр сууцаа засч тохижуулахад сайн өдөр. Хамт олны болон хамтарсан үйлдвэрлэл явуулахад сайн. Найз нөхдийнхөө зөвлөгөөг сонс. Учир нь тэдний бодол нь үнэн, цаг үедээ зохицсон байна. Түншүүдийн хоорондын харьцаа хурцдаж, өнгөрсөн асуудлууд сөхөгдөн хардалт, зэмлэл гарч ирнэ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Энэ өдөр хайрын болон найрсаг харьцаанд тохиромжтой байна. Сэтгэлийнхээ онцгой зохицлын анхаар. Хайртай хүмүүсээ үг хэлүүлэлтгүй ойлгож байгаа нь харьцааг улам дотно сайхан болгоно. Гоо үзэмжтэй, сэтгэлийн гал дүрэлзсэн харьцаа илүү тааламжтай байна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Жирийн бус өдөр болно. Гэр бүл болон хайр дурлалын асуудалд гэнэтийн өөрчлөлтүүд гарч болзошгүй. Энэ өдрүүдэд та үл ойлголцлын гинжин хэлхээ үүсгэж болох яаруу түргэн шийдвэр гаргаж магадгүй байна. Энэ нь ажил хэргийн амьдралд ч хамаарна. Болгоомжтой байж анхны сэтгэгдэлдээ бүү итгэ.


НУМ (11/22-12/21)

Хоёрдмол, зөрчилтэй өдөр. Хоёр талаас гэр бүлийн ба түншүүдийн харьцаа сайжирна. Нөгөө талаас олон тооны төслүүд ажил хэрэгтээ дарагдана. Дотны хүмүүст тань анхаарал халамж шаардлагатай байна. Тэдэнд өөрийгөө зориул. Арилжаа наймаанд явбал ямар ч ашиггүй гэдгийг зөвлөж байна.


МАТАР (12/22-1/19)

Гүтгэлгэ, нэр хүндэд халдахыг оролдсон хүнд хэцүү цаг үе. Бүү гутар. Ийм нөхцөл байдал авъяаслаг, ер бусын хүмүүсийн хувь тавиланд тохиолддог л зүйл. Эрүүл саруулаар сэтгэж эргэж харалгүй урагш зүтгэ Удахгүй танд амжилт нэр хүнд ирнэ.


ХУМХ (1/20-2/18)

Хайр сэтгэлийн үл ойлголцох асуудал нь таны эрүүл мэндэд муугаар нөлөөлөх бололтой. Ойр дотнынхон, найз нөхдийнхөө зөвлөгөөг хүлээж авахаас бүү татгалз. Мөрөөдөмтгий хүмүүс энэ өдөр аливаа ажил хэрэгт ажил хэрэгч хандлагаар хандаж, эрч хүчээ оновчтой ашиглан хамт олны дунд ажиллах чадвараа шалгах болно.


ЗАГАС (2/19-3/20)

Та эрч хүчээр дүүрэн өдрүүдийг үргэлжлүүлж байна. Долоо хоногийн сүүлээр хайр дурлалын асуудлыг сонирхох болно. Хувийн амьдралын сайн сайхны ач холбогдлыг бүү бууруул. Гэр бүлийн үнэт зүйлс бол таны хувьд албан тушаал дэвшихээс ч чухал асуудал юм. Багачуудын дархлаа сул байж хоолойн өвчин тусахаас сэргийл. 


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй  
Үзсэн: 796 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй