Шууд Chart

Америкийн тагнуулын нууц байгууламж илчлэгдсэн нь

2013-11-28 09:39:50

Есдүгээр сарын 11-ний хэрэг явдлаас үүдэн бий болсон АНУ-ын “тагнуул” бэлтгэх нэгэн нууц байгууламж зорилгодоо хүрч чадалгүй 2006 онд татан буугдсан билээ.

Энэхүү нууц тагнуулын байгууламж нь Куб улсын Гуантанамо дахь америкийн цэргийн баазыг түшиглэн байгуулагдсан аж. Найман барилга байгууламжаас бүрдэх “Penny Lane” хотхон нь дундаж америк айл шиг иж бүрэн тохижуулсан угаалгын өрөө, зурагт, гал тогоо, фитнесс өрөөтэй аж.
 
Харин бэлтгэгдэж буй тагнуулчид нь зөвхөн хоригдлуудаас бүрдсэн нууц ажилтнууд гэнэ. Эдгээр нууц ажилтнуудыг зөвшөөрүүлэхийн тулд ар гэрийн аюулгүй байдалд нь баталгаа өгөхийн зэрэгцээ, их хэмжээний мөнгө хүртэл санал болгодог аж. Тиймээс тус нууц бэлтгэл үйл ажиллагаанд АНУ-ын ТТГ маш их төсөв зарцуулсан байдаг аж.
 
Тус газарт бэлтгэгдэж буй хоригдлууд Терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий чиглэлтэй тагнуулчид бөгөөд хүссэн хоригдол болгон ажиллагаанд тэнцдэггүй, зөвхөн цөөхөн тооны хоригдол бэлтгэгдэн тэнцэн гардаг байжээ. Тэр ч бүү хэл  тэнцэж гарсан хоригдол тагнуулчдын нэг Америкийн иргэнийг хороож, өөрийгөө болоод тус нууц баазын талаар хүртэл илчилж байжээ. Энэ байдлыг нь мэдсэн “Аль-Каида” мэтийн томоохон террорист бүлэглэлүүд өөрсдийнхөө аюулгүй байдлын талаар яаралтай урьдчилан арга хэмжээ авч чаджээ. Тэд дотооддоо нэвтэрсэн нууц тагнуулчийг олж илрүүлэх сөрөх тагнуулын дэглэм бүтцийг байгуулан ажилд нь оруулсан нь Америкийн дээрх нууц байгууламжийн төслийг зогсооход хүргэсэн юм.

Америкийн тагнуулын нууц байгууламж илчлэгдсэн нь  
Үзсэн: 2332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй