
Манай улсын сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ баг өнөө өглөө АНУ-г зорин нислээ.
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны шилдэг багуудын тамирчдаар эгнээгээ бүрдүүлсэн 14 хүртэлх насны өсвөрийн шигшээ баг тамирчид дэлхийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг АНУ-д товлогдосон “Clevelend Cavaliers Continental Cup-2013” олон улсын тэмцээнд анх удаагаа оролцохоор Охайо мужийн Клевеленд хотыг зорьж байгаа аж.
Энэ сарын 3-8-ны өдрүүдэд үргэлжлэх тус тэмцээнд манай баг тамирчид эхний тоглолтоо маргааш Грекийн багтай хийх юм байна.
Сагсан бөмбөгийн өлгий нутаг гэгддэг АНУ-д болох уг тэмцээнд дэлхийн 20 орчим улсын 300 гаруй өсвөрийн сагсан бөмбөгчид хурд, хүч, авьяас чадвараа сорих бөгөөд мөн энэ үеэр Америкийн алдарт “Clevelend Cavaliers” багийн “Quicken Loans Arena”-д тоглолтууд нь явагдах юм.
Өсвөрийн шигшээ баг Америкийг зорилоо | ||
Үзсэн: 1517 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.