
Түүний нэрэнд бүү хууртаарай. Далайн “морь” гэж нэрлэгддэг энэ амьтан морь биш харин загас юм. Чи урьд өмнө нь далайн морийг зурагтаар харж байсан байх. Тэд их содон төрхтэй бөгөөд морьтой ижил толгойтой учраас ийн нэртэй болжээ. Далайн моринууд янз бүрийн хэмжээний биетэй байдаг. Зарим нь дөнгөж 1см гаруй урттай байхад зарим нь 30 гаруй см-ийн урт байх жишээтэй. Тэд бусад загаснуудаас их өөр. Учир нь тэд чигээрээ биш босоо чиглэлд сэлдэг. Тэд далайн маш жижиг биетүүдийг амаараа сорж хооллодог. Тэдэнд ходоод гэдэс байдаггүй бөгөөд идсэн амьд биет нь маш хурдан боловсордог. Тиймээс ч тэдэнд цаг үргэлж хооллох шаардлага гардаг ажээ.
Далайн морь | ||
Үзсэн: 8901 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.