Шууд Chart

Монгол, БНСУ-ын агаарын замд ассан “ногоон гэрэл”

2019-01-23 11:18:54

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын иргэд БНСУ-ыг зорих хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотой олон өдрийн өмнө урьдчилж авахгүй бол онгоцны тасалбар олддоггүй, тийз хэт өндөр үнэтэй зэрэг асуудал иргэдэд үүссэн. Энэ асуудалтай холбоотой Зам, тээврийн хөгжлийн яамнаас Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн багтаамжийг харилцан ашигтай байдлаар тохиролцох уулзалт хэлэлцээг 10 орчим удаа хийсэн боловч тодорхой үр дүн гараагүй. Тэгвэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар БНСУ-д ажлын айлчлал хийхдээ дээрх шийдвэрлээгүй асуудлын талаар БНСУ-ын талтай өргөн хүрээний уулзалт хийсэн билээ. Уулзалтын дүнд дээрх чиглэлийн давтамж, зорчигчдын тоог нэмэгдүүлэх боломж бий болсон.

Ийн удаан хугацаанд хүлээлт үүсгэсэн Монгол, БНСУ-ын уулзалт, хэлэлцээ энэ сарын 16-17-нд БНСУ-ын Сөүл хотод болж, хоёр талын агаарын харилцаан дахь хамтын ажиллагаа “тэлэх”-ээр боллоо.

Тодруулбал, дээрх хэлэлцээрийн дүнд Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгийн давтамжийг Монголын талаас долоо хоногт 11 хүртэл, Солонгосын талаас долоо хоногт ес хүртэл байхаар, суудлын тоог агаарын хөлгөөс хамааран . Улаанбаатар-Сөүлийн чиглэлд нислэгийн давтамж, багтаамж зөвхөн Монголын талаас долоо хоногт таван давтамжаар, 952 суудал нэмэгдсэнээр энэ чиглэлд хоёр улсын агаарын тээвэрлэгчид жилдээ нийт 94 мянга орчим суудлыг зах зээлд нэмж гаргах юм. Ийн дээрх чиглэлд нислэгийн давтамж, зорчигчдын тоо нэмэгдсэнээр, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг бүрэн хангах боломжтой хэмээн албаныхан үзэж байна.

Үүнээс гадна . Тэдний талаас хоёрдогч агаарын тээвэрлэгч орж ирснээр нийлүүлэлт нэмэгдэж, зах зээлийн зарчмаар өрсөлдөөн бий болсноор үнэ тариф тодорхой хэмжээнд буурах боломж бий.

Эргэн сануулахад, хоёр улсын Засгийн газрын хооронд анх 1991 онд “Хоёр орны нутаг дэсгэрт болон тэдгээрийн чанадад агаарын харилцаа тогтоох тухай” хэлэлцээр байгуулагдсанаас хойш 1998 онд маршрутын хуваарийг тогтоож, багтаамжийг долоо хоногт гурваас ихгүй давтамжтай, 500 зорчигчийн суудалтай байхаар тохирсон байдаг. Үүнээс хойш 2003 онд давтамжийн тоо долоо хоногт зургаа болж нэмэгдсэнээр, зорчигчийн тоог 800  давуулсан юм.

Монголоос өнгөрсөн хугацаанд зөвхөн БНСУ-ын Сөүл гэлтгүй, Бусан хот руу зорчих хөдөлгөөн огцом нэмэгдсэн. Иймд дээрх хэлэлцээрээр Улаанбаатар-Бусан чиглэлийн нислэгийг долоо хоногт хоёр удаагийн давтамжтай, 162 хүртэл суудалтай “Боинг 737”, “Эйрбас” А320, А321 маягийн агаарын хөлгөөр үйлддэг байсныг хоёр талаас тус бүр нэг давтамжаар нэмэгдүүлж, долоо хоногт гурван удаа 195 хүртэл суудалтай үйлдэхээр талууд тохиролцоонд хүрчээ. Цаашлаад энэ оны долоодугаар сараас Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагаа эхлэхээр дан ачаа тээврийн нислэгийг Улаанбаатар-Сөүл чиглэлд долоо хоногт тав хүртэлх давтамжтай үйлдэхээр шинээр харилцан тохироо хийжээ.

Мөн Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Бусан чиглэлд нислэгийн давтамж, багтаамжийг нэмэгдүүлснээс гадна зуны оргил ачаалалтай үе болох VI-VIII сард зорчигч тээврийн эрэлт хэрэгцээг тухайн үед нь хангаж байх нэмэлт нислэгийн зохицуулалтыг хэвээр үлдээжээ.

Ийн Монгол, БНСУ-ын агаарын замд нэмэлт “ногоон гэрэл” аслаа. Харин одоо өрсөлдөөний дүнд тийзний үнийг бууруулах боломжийг бодит ажил болгох л үлдэж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монгол, БНСУ-ын агаарын замд ассан “ногоон гэрэл”  
Үзсэн: 2601 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй