
Онцын шаардлагагүй бол ойрын гурав хоногт хот хоорондын авто замаар зорчихгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулж байна. Урьд шөнө орсон цас болон цасан шуурганы улмаас хүндрэлтэй байдаг даваануудад халтиргаа гулгаа үүссэн, хөдөлгөөн удаашралтай байна.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн "Шартын даваа", "Бумбатын даваа", Завханы "Солонготын даваа" орчимд халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа талаар Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын мэргэжилтэн н.Зоригтсайхан ярилаа.
Өнөөдөр, маргааш Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутгаар бага зэргийн цастай. Тиймээс хот хооронд зорчих тохиолдолд цаг агаарын мэдээ сонсож, холбогдох бэлтгэлээ сайтар базааж гарахыг сануулж байна.
Онцын шаардлагагүй бол замд гарахгүй байхыг анхааруулж байна | ||
Үзсэн: 1832 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.