Шууд Chart

НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй 17900 гаруй иргэн байна

2019-03-21 11:49:25

Өнгөрсөн оны НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй 17 мянга 900 гаруй иргэн байна. Үүнээс нэр, данс зөрсөн гэсэн шалтгаанаар 15 мянга 965 иргэний гүйлгээ буцаагджээ.

Мөн хэрэглэгчийн нэг мэдээлэл дутуу шалтгаанаар 2013 иргэний буцаан олголт ороогүй байгаа юм. Тэгвэл эдгээр иргэд хэрхэн буцаан олголтоо авах вэ, хэрэглэгчийн мэдээллээ хэрхэн засварлаж дахин баталгаажуулах вэ. Энэ талаар бид Татварын ерөнхий газрын Татвар төлөгчидтэй харилцах газрын Татварын улсын байцаагч н.Жаргалцэцэгээс тодрууллаа.

Нэр, данс зөрсөн, хэрэглэгчийн нэг мэдээлэл дутуугаас өнгөрөгч оны НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэд энэ сарын 31-ний дотор багтаан мэдээллээ засварлаж баталгаажуулахыг ТЕГ-аас анхаарууллаа. 


НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй 17900 гаруй иргэн байна   
Үзсэн: 937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-21 13:02
Ямар олон хүн НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй байгаа юм болоо . Өнгөрсөн жил ч гэсэн ийм мэдээлэл гарч байсан. Мэдэхгүй чадахгүй зүйл байгаад засаж залруулж чадахгүй байвал туслаад өгөх юмсан. Татварын газрынхан бас анхаарал тавьж зөвлөлгөө өгөх ажлыг зохион байгуулмаар даа

Бидэнтэй нэгдээрэй