
Сурагчид сургууль дээрээ ус уух боломж хомс байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, оюутнууд Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын усны хэрэглээний талаарх судалгааг хийжээ.
Судалгаанд оролцсон сурагчид сургуулийн орчинд ус уух боломж хомс учраас ам их цангадаг гэж хариулжээ. Усны дутагдал нь сурагчдын ой тогтоолтод сөргөөр нөлөөлөх талтайг АШУҮИС-ийн багш н.Өнөрцэцэг тайлбарлалаа.
Хүүхдүүд цангаж байгаагаа шингэн дутагдах бүрийд мэдэрдэггүй байна. Усны дутагдлаас болж ядрах, бухимдах, толгой эргэх зэрэг шинж тэмдэг ч илэрдэг гэлээ.
Сурагчид сургууль дээрээ ус уух боломж хомс байна | ||
Үзсэн: 1971 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.