
2010-2016 он хүртэл хэрэгжсэн “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн биелэлт 53 хувьтай байна. Энэ бол хангалттай үр дүн биш. Тухайлбал, хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айлын орон сууц баригдсан ч 100 мянган айлын яндан алга болоогүй л байна.
Тиймээс аливаа урт, богино, дунд хугацааны хөтөлбөрийг батлахдаа хэн хариуцаж, хэрхэн хэрэгжүүлэх, төсөв мөнгө нь хаанаас гарах вэ гэдгийг нарийн төлөвлөх, бодлогын уялдаа холбоог нарийн зохион байгуулах хэрэгтэй байна гэж уг хөтөлбөрийг дүгнэх, сайжруулах Ажлын хэсгийн ахлагч н.Бямбацогт ярилаа.
Улсын хэмжээнд 510 гаруй бодлогын бичиг баримт батлагдсан байдаг ч, 130 орчим нь л бодит ажил болон хэрэгжиж байгааг тэрбээр энэ үеэр хэлсэн юм.
“Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн биелэлт 53 хувьтай байна | ||
Үзсэн: 922 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.