Шууд Chart

Цэцэрлэгийн 2000 орчим багш илүү цагийн мөнгөө авч чадахгүйд хүрчээ

2019-03-29 13:46:15

Нийслэлийн 230 гаруй цэцэрлэгийн хоёр мянга орчим багш илүү цагийн мөнгөө авч чадахгүйд хүрчээ. Хөдөлмөрийн тухай хуульд илүү цагийн хөлс олгох тухай заалт байсаар байхад Засгийн газрын 382-р тогтоол нэрээр Төрийн сангийн мэргэжилтнүүд энэ мөнгийг гацааж байна.

Иймээс хуультайгаа зөрчилдсөн энэ тогтоолоо эргэж харахыг Сургуулийн өмнөх боловсролын салбарт ажилладаг багш нар өнөөдөр шаардлаа. Сургуулийн өмнөх боловсролын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга н.Саранцэцэг ингэж ярилаа.

Нийслэлийн 230 гаруй цэцэрлэгийн хоёр мянга орчим багшаас гадна галч, манаачаар ажилладаг 600 гаруй ажилтны илүү цагийн мөнгө ч үүнд хамаатай. Олон хүний амьдралтай холбоотой энэ асуудалд бид анхаарч ажиллаж байгаа ч үр дүн гарахгүй хэвээр байна гэж тэрбээр хэлсэн юм.


Цэцэрлэгийн 2000 орчим багш илүү цагийн мөнгөө авч чадахгүйд хүрчээ  
Үзсэн: 1333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй