Шууд Chart

Зуслангийн ногоон бүсэд орц, гарц гаргах судалгаа хийж байна

2019-03-29 13:54:49

Зуслангийн ногоон бүсэд орц, гарц гаргах судалгааг Нийслэлийн газрын албанаас хийж байна. Тус газраас газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг эхлүүлжээ.

Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан гараж, контейнер, түргэн үйлчилгээний цэгүүдийн тоон судалгааг гаргаж албадан чөлөөлөх юм байна. Мөн өнгөрсөн хавраас зуслангийн ногоон бүсэд зөрчил арилгах арга хэмжээг авч эхэлсэн байдаг. Зуслангийн айлууд онцгой байдал, эмнэлгийн машин ороход хүндрэлтэй байдлаар орц, гарцгүй хашаа татсан байдаг. Энэ зөрчлийг арилгах арга хэмжээг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн газрын албаны орлогч дарга н.Нямдаваагийн ярианд анхаарлаа хандуулъя.

Иргэд зуслангийн бүсэд орц, гарц хаасан газрын зөрчил, нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан гараашийн талаарх зөрчлийн мэдээллээ фото зургаар баталгаажуулан Нийслэлийн газрын албанд өгөх боломжтой юм байна. 


Зуслангийн ногоон бүсэд орц, гарц гаргах судалгаа хийж байна   
Үзсэн: 1900 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-29 17:52
СЭЛХ-ИЙН 5,6 ДУГААР АВТОБУСНЫ БУУДЛЫН ЗАМЫН УРД ТАЛЫН АЙЛУУД ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ , ТӨВ ЗАМААСАА ШУУД ОРОХ ГЭХЭЭР 1,2 ТОМ ТӨМӨР ХАШАА ЭЗЭНГҮЙ ШАХУУ БАЙГААД ХЭДЭН ЖИЛ БОЛЖ БАЙНА.
zochin [127.0.0.xxx] 2019-03-29 16:31
Чононд хонь хадгалуулна гэгчээр ойн манаач байгаль хамгаалагчид ойг зараад дууслаа. Ой дунд дүүрэн хашаа хатгасан бна. Ой руу орох гарц хэрэгтэй. Гарц алга
Зочин [127.0.0.xxx] 2019-03-29 15:47
Баянбулгийн ойгоос мод их хулгайлдаг хавар зусланд ирэхэд шинээр огтолсон модны ёзоор цайраад л байж байдаг харамсаад барамгүй.
Гэрэл [127.0.0.xxx] 2019-03-29 15:43
Баян булагийн зуслан гэхэд л урд уул руугаа явган гарах гарцгүй болтол нь айл шинээр хашаа бариад орхисон байна. Бүүр модруугаа ортол хашаа барих шинжтэй болсон байна лээ шүү.

Бидэнтэй нэгдээрэй