Шууд Chart

Улаанбаатараас 117000 өрхийг аймгууд руу нүүлгэн шилжүүлнэ

2019-03-30 15:21:09

Төвлөрлийг сааруулах үүднээс Улаанбаатар хотоос 117000 өрхийг аймгууд руу нүүлгэн шилжүүлнэ. Энэ тухай өнгөрсөн онд батлагдсан Монгол Улсын газар зохион байгуулалтын шинэ ерөнхий төлөвлөгөөнд суулгаж өгсөн байна.

Ингэхдээ тухайн аймгуудад газар тариалан, мал ахуй, бусад үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломжтой газар, байршлыг өрхийн тоотой нь хуваарилж гаргажээ. 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын газар зохион байгуулалтын хэлтсийн дарга н.Батсайхан яриаг сонсгоё.

Түүнчлэн томоохон үйлдвэрлэл үйлчилгээ явуулах газрыг урьдчилан тогтоож, хамгаалалтад авахаар ажиллаж байгааг онцолсон юм.


Улаанбаатараас 117000 өрхийг аймгууд руу нүүлгэн шилжүүлнэ  
Үзсэн: 828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-30 17:54
Үндсэн хууль, хүний эрхийн конвенци зөрчих нь Засгийн газарт байж болдог асуудал болж дээ...

Бидэнтэй нэгдээрэй