Шууд Chart

“Ахмад настны үндэсний төв”-д 157 иргэн байна

2019-03-30 16:56:16

“Ахмад настны үндэсний төв”-д 157 иргэн байна. Тус төв нь тэжээн тэтгэх үр хүүхэдгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд асрамжийн үйлчилгээ үзүүлдэг. Жилд дунджаар асрамжийн төвд асруулах хүсэлтэй 40 орчим өргөдөл Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газарт ирдэг байна. Ахмад настны асрамжийн төвийн хүрэлцээ ямар байгааг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтэн н.Дэлгэрдалай ярилаа.

1967-2017 оныг хүртэл тэжээн тэтгэх үр хүүхэдгүй нь тогтоогдсон 1305 ахмад настанд төрөлжсөн асрамжийн үйлчилгээ үзүүлсэн байна. Батсүмбэрийн Ахмад настны үндэсний төвөөс гадна Хөвсгөл, Увс, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Дундговь, Дорнод гэсэн долоон аймагт ахмад настны асрамжийн газар ажиллаж байгаа юм.


“Ахмад настны үндэсний төв”-д 157 иргэн байна  
Үзсэн: 2305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-16 14:10
асрамжийн төвтэй холбоо барих дугаар байгаа болов уу?

Бидэнтэй нэгдээрэй