
Монгол хэл, бичгийн шалгалтын дүн Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудаснаа гарлаа. Гуравдугаар сарын 23-ны өдөр болсон шалгалтад 16.436 шалгуулагч оролцжээ.
Шалгуулагчдаас 2700 гаруй хүүхэд буюу 16.9 хувь нь босго оноог давж чадаагүй байна. Хэрэв босго оноо 400-д хүрээгүй бол дахин шалгалт өгнө. Давтан шалгалт дөрөвдүгээр сарын 20-ны 12:00 цагт болно.
Шалгалтын дүнг харахын тулд энэ жил 12 дугаар ангийг төгсөгчид Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудас руу нэвтэрч, регистрийн дугаараа хийж, харин өмнөх оны төгсөгчид нэвтрэх нэр, нууц дугаар хийж дүнгээ харах юм байна.
Их, дээд сургуульд элсэх хүсэлтэй иргэд Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгч байж, Элсэлтийн ерөнхий шалгалтад орох эрхтэй болох юм. Харин дахин шалгалтын босго оноо заасан оноонд хүрэхгүй бол Элсэлтийн ерөнхий шалгалт өгч болох ч их, дээд сургуульд элсэх боломжгүй болно.
Гэхдээ шалгалтын оноо хадгалагдан үлдэж, Монгол хэл, бичгийн хичээлээ амжилттай өгсний дараа тэрхүү оноогоороо элсэх боломжтой. Бусад судлагдахуунаар өгсөн Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 2.5 жилийн хүчинтэй байна.
Монгол хэл, бичгийн шалгалтын дүн гарлаа | ||
Үзсэн: 3302 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.