
Улсын хэмжээнд ажил эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгаа 14-15 орчим хувьтай байна. Тиймээс шинээр боловсруулсан Хөдөлмөрийн тухай хуульд ижил хөдөлмөр эрхэлж байгаа, мөн ижил үнэлэмжтэй хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин хөлсний зөрүүг арилгах нарийвчилсан аргачлалыг тусгасан.
Мөн хэрэгжүүлэх үүргийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад даалгаж өгсөн гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Хөдөлмөрийн хяналт хуулийн бодлогын газрын дарга н.Отгонтунгалаг ярилаа.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгаа 14-15 орчим хувьтай байна | ||
Үзсэн: 2084 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.