
Евро-парламентийн Иргэний эрх чөлөө, шударга ёс, дотоод хэргийн асуудал хариуцсан хороо лхагва гарагт Гибралтарыг Британийн колони гэж тодорхойлсон хуулийн төслийг дэмжсэн байна. Үргэлжлүүлэн энэ пүрэв гарагт Евро-парламент энэ баримтыг батлах эсэхээр санал хураалт явуулна. Ингэснээр Брекситийн өдөр гэж товлоод байгаа 4 дүгээр сарын 12-н гэхэд хууль хэрэгжиж эхэлсэн байх аж.
Хуулийн төсөлд зааснаар
гарсны дараа Британийн ард иргэд 90 хүртэл хоногоор Гибралтарт визгүйгээр зорчих боломжтой болох юм байна.Лхагва гарагт болсон санал хураалтын дараа Евро-парламент дахь Испанийн талын төлөөлөгч гишүүн, “Испани улс Гибралтарын талаарх маргаанаар Европын хууль тогтоох институтээс шаардлагатай дэмжлэгээ авсныг харуулж байна” хэмээн баяртай байгаагаа хэлсэн бол, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын гадаад хэргийн яамнаас хуулийн тайлбарыг шүүмжлэн, “Гибралтар бол Колони биш, Гибралтар Нэгдсэн вант улсын нэг цул хэсэг, энэ газрын асуудлыг Британийн үндсэн хуулиар зохицуулдаг, Европын холбооноос гарахаар шалтаглан үүнийг өөрчилж болохгүй, талууд Гибралтарын ард түмний хүсэл эрмэлзлийг хүндэтгэх ёстой” гэж мэдэгдсэн байна.
Гибралтар гэдэг энэ газар нь хойгуураа Испанитай хиллэдэг бол, урдуураа Монако улстай далайгаар холбогддог. 1704 онд Британи энэ газрыг Испаниас булаан эзэлсний дараа 1913 онд байгуулсан гэрээний дагуу Британийн эзэн хааны мэдэлд шилжиж байжээ. 1981 онд хүртэл Британи энэ газрыг колони гэдэг байсан бол, тэр цаг үеэс хойш Британийн далайн чанад дахь газар нутаг гэдэг болсон юм.
Гибралтарыг Британийн колони хэмээн тодорхойлсон хууль батална | ||
Үзсэн: 814 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.