Шууд Chart

ОХУ-аас хээрийн түймэр хил даван орж иржээ

2019-04-05 11:26:49

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн нутаг “Хэвэнгийн нарийны-Эх” гэдэг газар энэ сарын нэгний өдөр гарсан ойн түймрийг өчигдөр 10 цаг 30 минутад унтраасан байна.

Дөрөвдүгээр сарын 4-ний байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ойн түймрийн нэг, Дорнод аймгийн Баян-Уул суманд хээрийн түймрийн нэг тохиолдол бүртгэгджээ.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан” гэдэг газар Монгол Улсын хилийн ... дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас хээрийн түймэр хил даван орж ирсэн тухай дуудлага ОБЕГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хилийн 0275, 0287 дугаар ангийн алба хаагч, Хэнтий аймгийн Дадал сумын Онон, Балжийн тусгай хамгаалалттай газрын долоон хүн, орон нутгийн 22 иргэн, нийт 82 хүн, найман авто машинтай галыг унтрахаар ажиллаж байна.  


ОХУ-аас хээрийн түймэр хил даван орж иржээ  
Үзсэн: 944 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй