
Нийслэлд түүхий нүүрс оруулахгүй байх Засгийн газрын 62-р тогтоол удахгүй хэрэгжиж эхэлнэ. Сүүлийн жилүүдэд хотжилт эрчимтэй тэлж, иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах боломж нөхцөл агаарын бохирдлын улмаас хомсодсон.
Тиймээс тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүрэгт түүхий нүүрс түлэхгүй юм. Түүхий нүүрсийг орлуулах шахмал түлшний үйлдвэрлэл, 62-р тогтоолын хэрэгжилт, бэлтгэл ажлын явц өнөөдрийн байдлаар ямар байгааг бид тодрууллаа. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга н.Гантулгын яриаг сонсъё.
Тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд олон ажил хийж байгааг холбогдох албаныхан хэлж байна. Тухайлбал, нийслэлийн шалган нэвтрүүлэх долоон постод улсын 24 байцаагч томилон ажиллуулахаар төлөвлөжээ.
Мөн аж ахуйн нэгжүүдэд нүүрсний татан авалт хийх хуваарь гарган ажиллана гэсэн юм. Түүхий нүүрсний хэрэглээг хориглосонтой холбогдуулан хяналт шалгалтыг тогтоолд тусгасан хугацаанаас эхлэн хийх юм байна.
Нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүрэгт түүхий нүүрс түлэхгүй | ||
Үзсэн: 912 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.