
Энэ жил нийт 1542 айлыг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулна гэж салбарын яам мэдэгдэж байна. Үүний 972 нь Улаанбаатар хотод, үлдсэн нь орон нутагт хэрэгжинэ гэж БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга н.Батжаргал хэллээ. Засгийн газрын тогтоолоор 2016-2022 оны хооронд нийтдээ 20 мянган айл өрх Түрээсийн орон сууцанд хамрагдах юм.
Энэ онд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Говь-Алтай аймагт 120, Хөвсгөл аймагт 135, Орхон аймагт 315, Улаанбаатар хотод 972 айлын нийт 1542 айлын Түрээсийн орон сууцны санг шинээр нэмэгдүүлж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Энэ жил 1542 айлыг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулна | ||
Үзсэн: 1019 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.