
Гар аргаар болон бичил уурхайн хэлбэрээр алт олборлох явцад мөнгөн ус хэрэглэх нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй. Энэ нь манай улсад төдийгүй дэлхийн зарим улс оронд тулгамдсан асуудал юм. Тиймээс алтны бичил уул уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсоох зорилготой олон улсын төсөл хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлэхээр болжээ. Энэ төсөл нь хөрөнгө оруулалтын боломжийг нээх, олборлосон алтыг зах зээлд хуулийн дагуу нийцүүлэх тогтолцоог бүрдүүлэх зорилготой юм.
БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга н.Булган ингэж ярилаа.
“Алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр” төслийн хүрээнд бичил уурхайд мөнгөн ус ашиглахгүй технологийг туршин, хэрэглээнд оруулах юм байна.
Бичил уурхайд мөнгөн ус ашиглахгүй | ||
Үзсэн: 982 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.