
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Харин говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Улаанбаатар хот орчмоор ялимгүй хур тунадас орж, өдөртөө 4-6 хэм дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний газрын цаг уурч н.Амарцэцэг мэдээллээ.
Ойрын өдрүүдийн цаг агаар | ||
Үзсэн: 1370 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.