Шууд Chart

Агаарын бохирдлыг бууруулахад салбар бүрийн оролцоо, идэвх санаачилга хэрэгтэй

2019-04-12 12:28:18

Агаарын бохирдлыг бууруулахад салбар бүрийн оролцоо, идэвх санаачилга хэрэгтэй байна. Монголын Хуульч Эмэгтэйчүүдийн холбоо агаарын бохирдлын чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэлээ. Тухайлбал, гаргасан хууль тогтоомж, Засгийн газрын хөтөлбөрт тухайн харилцааг хэрхэн зохицуулж байгаа талаар болон цаашид боловсронгуй болгох шаардлага байна уу, үгүй юу гэдэгт дүн шинжилгээ хийж, саналаа хүргүүлнэ гэлээ. Өнөөдөр энэ харилцааг зохицуулсан эрх зүйн баримт бичиг байгаа ч зарим зүйлд тодорхой зохицуулалт хэрэгтэй байна гэж Монголын Хуульч Эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал, хуульч н.Цэцэгээ ярилаа.


Агаарын бохирдлыг бууруулахад салбар бүрийн оролцоо, идэвх санаачилга хэрэгтэй  
Үзсэн: 1114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй