
Засгийн газраас өнгөрсөн онд баталсан “Эрүүл шүд- эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн талаар салбарын сайд мэдээлсэн. Тэгвэл энэ хүрээнд “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн нээлт энэ сарын 22-нд болно. Энэ өдрүүдэд төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хувийн эмнэлгүүдэд ЭМЯ, ЭМДЕГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын хамтарсан шалгалт хийж байна. Үүний дараа албан ёсоор нээж, тухайн сонгосон хувийн эмнэлгүүд үзлэг хийж эхэлнэ.
Мөн хөтөлбөрт хамрагдах 2-6 хүртэлх насны бүх хүүхдийн нэр ЭМЯ-нд хүргэгдсэн учир эцэг эхчүүд санаа зоволтгүй гэсэн тайлбарыг НЭМГ-аас өгөөд байгаа. Манай улсын нийт хүүхдийн 84-96 хувь нь шүдний цооролттой гэсэн судалгаа бий. Хөтөлбөрт нийт 50 тэрбум төгрөг зарцуулахаас энэ онд 4,2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. 2-12 насны 700 гаруй мянган хүүхдийн шүдийг бүгдийг нь нэг жилд эмчлэх боломжгүй. Тиймээс эхний ээлжинд 2-6 насны, зайлшгүй тохиолдолд 7-12 насны хүүхдийн шүдийг эмчлэх бодлого баримталж байна гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ярилаа.
“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 1137 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.