
Хүний буруутай үйлдлийн улмаас хүлэмжийн хий хэт ялгарч, сүүлийн 100 жилд дэлхийн дулаарал эрчимтэй нэмэгдэж байна. Манай улсын хувьд нийт нутгийн 80 орчим хувь нь хуурайшилттай.
Үүний зэрэгцээ цөлжилт нэмэгдэж байгаа юм. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах үүднээс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, цаашлаад нийт газар нутгийг ногоон болгоход онцгой анхаарах зэрэг эрс тэс өөрчлөлтийг нэн яаралтай хийж, хэрэгжүүлэхийг зорьж байна. Манай орны уур амьсгалын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ? Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйд анхаарлаа хандуулна уу...
БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Х.Батжаргал ярилаа. Манай улс Парисын хэлэлцээрийн хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулах зорилт тавьсан. Тиймээс 2020 он гэхэд энэ зорилгоо ахиулан, шинэчлэн тодорхойлохоор төлөвлөж байна.
Манай улсын нийт нутгийн 80 орчим хувь нь хуурайшилттай байна | ||
Үзсэн: 751 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.