Шууд Chart

2018 онд алдарт эхийн одонтой эхчүүдэд 30 тэрбум төгрөгийн мөнгөн тусламж олгожээ

2019-04-16 14:48:05

Өнгөрсөн онд алдарт эхийн одонтой 218,6 мянган эхэд 30 тэрбум төгрөгийн мөнгөн тусламж олгожээ. Энэ нь нийгмийн халамжийн зардлын 7,2 хувийг эзэлж байгааг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамныхан өнөөдөр Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Тус байнгын хороо “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонг олгох хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар иргэдийн ирүүлсэн өргөдлийн дагуу салбарын яамны мэдээлэл сонсож байгаа юм.

УИХ-аас 2010 онд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг баталж, өмнөх хууль тогтоомжид заасан хүүхдийн тоо болон шалгуурыг багасгажээ. Дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд “Алдарт эх”-ийн хоёрдугаар одон, зургаан ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд нэгдүгээр одон олгож байна. Мөн Алдарт эхийн 1-р одонтой эхэд жил бүр 200 мянган төгрөг, 2-р одонтой эхэд 100 мянган төгрөгийн мөнгөн тусламж олгож байгаа юм.

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ярилаа.


2018 онд алдарт эхийн одонтой эхчүүдэд 30 тэрбум төгрөгийн мөнгөн тусламж олгожээ  
Үзсэн: 902 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй