Шууд Chart

Хууль бусаар 74,8 кг мөнгөн ус тээвэрлэж явсан иргэдийг илрүүлжээ

2019-04-16 14:55:35

Хууль бусаар 52 тэрбум төгрөгийн  өртөгтэй 74,8 кг мөнгөн ус тээвэрлэж явсан иргэдийг илрүүлсэн байна. Өнөөдөр дэлхий дээр 10 гаруй сая химийн бодис бий. Үүнээс хор аюулын зэргээрээ ”мөнгөн ус” эхний 10-т багтдаг. Иймээс манай улс 2007 оноос мөнгөн усны хэрэглээг хязгаарлаж хариуцлагыг чангатгаж эхэлсэн. Гэсэн ч ашиг хонжоо хайгчид хууль зөрчин аюултай бодис оруулж ирлээ. Хэргийг нарийвчлан шалгах ажиллагаа үргэлжилж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны Хэлтсийн дарга П.Эрдэнэбилэг өнөөдөр мэдээллээ.

Мөнгөн усны гол хэрэглэгч нь ашигт малтмал олборлогчид. Тэдний дунд хордлогын шинжилгээ хийж үзэхэд зарим нэг нь чигээрээ алхаж чадахгүй байх, гар нь салганах шинж илэрчээ. Мөн мөнгөн усны уураар амьсгалбал уушгинд 80 хувь нь шууд шингэдэг байна. Ингэснээр төв мэдрэлийн тогтолцоо, элэг, бөөр гэмтээдэг гэж мэргэжлийн эмч нар анхаарууллаа.


Хууль бусаар 74,8 кг мөнгөн ус тээвэрлэж явсан иргэдийг илрүүлжээ  
Үзсэн: 1158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй