Шууд Chart

Гал түймрийн 12-ынх нь эзэн холбогдчийг олж тогтоожээ

2019-04-16 19:00:00

Он гарсаар  улсын хэмжээнд гарсан гал түймрийн 12-ынх нь эзэн холбогдчийг олж тогтоосон байна. Гал түймэр ихэвчлэн иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж гардаг. Байгаль орчин болон ойн санд учруулсан хохирлын хэмжээ 50 сая төгрөгөөс дээш бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг. Харин үүнээс доош бол зөрчлийн хэрэг нээдэг. Дээрх түймрийн улмаас хэдийн хэмжээний хохирол гарав? энэ тооцоог мэргэжлийн байгууллага хийж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны Хэлтсийн дарга П.Эрдэнэбилэгийн ярианд анхаарлаа хандуулна уу...

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 77 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 560 гаруй мянган га талбай өртжээ. Үүний балгаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 39,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.


Гал түймрийн 12-ынх нь эзэн холбогдчийг олж тогтоожээ  
Үзсэн: 868 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй