Шууд Chart

“Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” сарын аян үргэлжилж байна

2019-04-17 12:07:30

Монгол Улсын Үндсэн хуульд “Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж заасан байдаг. Байгаль орчныг хамгаалахад зөвхөн хуулиар эрх олгогдсон албан тушаалтнуудаас гадна иргэдийн оролцоо, идэвх, санаачилга, хариуцлага нэн чухал. Тиймээс Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд энэ сарын нэгнээс “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” сарын аяныг эхлүүлсэн.

Аянаар холбогдох хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах, сахин мөрдөлтийг дээшлүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, соён гэгээрүүлэх зэрэг ажлуудыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Уг ажилд иргэд олон нийтийг идэвхтэй оролцохыг уриаллаа. МХЕГ-ын ахлах мэргэжилтэн Өлзийцэцэгийн ярианд анхаарлаа хандуулъя.

 

Өнгөрсөн онд байгаль орчны эсрэг үйлдэгдэж буй зөрчлийн талаар иргэдээс ирүүлсэн 237 мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж, зөрчлийг таслан зогсоожээ. Энэ мэт байгаль орчноо хэрхэн хамгаалах, гэмт хэрэг зөрчлийг таслан зогсооход иргэдийн үүрэг чухал. Сарын аяны хугацаанд иргэдийг мэдлэг мэдээллээр хангахад голлон анхаарч байгааг МХЕГ-аас мэдээлж байна. 


“Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” сарын аян үргэлжилж байна  
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй