
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын хамтын ажиллагаа чухал байна. Тиймээс үүнийг бэхжүүлэх үүднээс НЭМҮТ-өөс өнөөдөр “Инээмсэглэл-Эерэг хандлага” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр хүн амын зан үйлд тохирсон нйигмийн эрүүл мэндийн чиглэлийн ямар мэдээлэл боловсруулдаг мөн судалгаанд суурилсан тоо баримт, нотолгоо бодлого төлөвлөлтөд хэрхэн нөлөөлдөг талаарх мэдээ мэдээллийг иргэдэд өгсөн юм.
НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих өвчлөлөөс урьдчилсан сэргийлэх албаны дарга н.Гэрэлмаа ингэж ярилаа.
Түүнчлэн энэ онд агаарын бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар багш, сурагчдад зориулсан сургалтын гарын авлага боловсруулсан байна. Ингэснээр агаарын бохирдлоос хүүхдүүд өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар анхны мэдлэгтэй болох юм.
“Инээмсэглэл-Эерэг хандлага” сэдэвт өдөрлөг боллоо | ||
Үзсэн: 1207 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.