Шууд Chart

Орон сууц болон аж ахуйн нэгж, албан байгууллагын цэвэр, бохир усны үнийг нэмнэ

2019-04-18 10:46:45

Улаанбаатар хотын орон сууцанд амьдардаг иргэд болон аж ахуйн нэгж, албан байгууллагын цэвэр, бохир усны үнийг нэмэхээр холбогдох албанаас санал оруулаад байна. 4-5 жилийн хугацаанд шат дараалж нэмснээр бодит үнэд хүрч, энэ салбар алдагдалгүй ажиллана гэж тооцсон.

Түүнчлэн ус бохирдуулсны төлбөрийг бодит болгох, орон сууцны айл өрхийг бүрэн тоолууржуулах зорилготой гэлээ. Мөн ус хангамжийн эх үүсвэрүүд шинээр нэмэгдэх боломжтой болно гэж үзэж байна. Эхний ээлжинд усны үнэ 10 мөнгөөр нэмэгдэнэ. Харин аж ахуйн нэгж байгууллага үүнээс 2.5 дахин их төлдөг үнээрээ төлнө гэлээ.

Усны үнийн зохицуулалтын талаар оруулсан саналыг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн Үнэ тарифын албаны дарга н.Гэрэлчулуунаас тодрууллаа.


Орон сууц болон аж ахуйн нэгж, албан байгууллагын цэвэр, бохир усны үнийг нэмнэ  
Үзсэн: 670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй