
Португальд жуулчны автобус замын хажуу руу унаж, 30-аад хүн нас баржээ. Мадейра арал дээр болсон ослын улмаас жуулчны автобусанд сууж явсан Германы 29 жуулчин нас барж, 27 хүн бэртэж, гэмтсэн байна. Автобус уулзвар дээр ирээд хяналтаа алдаж, замаас гарч унасан гэж Португалийн "Луза" агентлаг мэдээлжээ.
Ослын газрыг битүүмжилж, бэртэж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна. Мөн мөрдлөг шалгалтыг эхлүүлжээ. Мадейра арал дээр үүнээс өмнө 2005 онд мөн автобус осолдож Италийн жуулчид нас барж байжээ.
Жуулчны автобус замын хажуу руу унаж, 30-аад хүн нас баржээ | ||
Үзсэн: 1514 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.