Шууд Chart

Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно

2019-04-19 09:38:15

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бага зэргийн хур тунадас орно.

Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Говийн аймгуудын нутгаар үүлшинэ, хур тунадас орохгүй. Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Салхи түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Өдөртөө 14-16 хэм дулаан байна гэж ЦУОШГ-ын цаг уурч н.Бат-Эрдэнэ мэдээллээ. Түүний яриаг сонсгоё.


Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно  
Үзсэн: 1399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй