
Улсын хэмжээнд Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын ганц эмнэлэг ажиллаж байна. Тус эмнэлгийн идэвхтэй хяналтад өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нийт 3000 гаруй хүн байгаа юм. Үүнээс 2221 хүн нь уул уурхайн олборлолтын салбарт ажиллаж байна. Түүнчлэн Мэргэжлээс шалтгаалсан өвчний 53 хувийг уушги тоосжих өвчин эзэлж байгаа нь уул уурхайн салбарт ажиллах боловсон хүчин нэмэгдсэнтэй холбоотой юм.
Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн статистикч эмч н.Шинэбилэг ингэж ярилаа.
Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчлөх иргэдийн тоо цаашид өсөх хандлагатай байна. Тиймээс ажлын байрны хүнд нөхцөлд ажиллаж байгаа иргэдийг тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байх нь чухал болохыг эмч нар онцоллоо.
Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчлөх хүний тоо өсөх хандлагатай байна | ||
Үзсэн: 811 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.