
Error loading player: No playable sources found
Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхайд осол гарч, дөрвөн хүн дарагдсан байна. Онцгой байдлын аврах ангийнхан болон цагдаагийн албан хаагчид ослын газарт шуурхай очиж, нурангид дарагдсан хүмүүсийг гаргасан ч гурав нь газар дээрээ амиа алдсан байжээ. Амиа алдсан иргэд 27-47 насны залуус байсан байна.
Амьд үлдсэн нэг иргэнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүүлсэн байна. Осол өчигдөр 20:00 цагийн үед гарчээ. Албан бус мэдээллээр, осол гарсан уурхай нь "Эрдэнэ хөгжил" гэх нэртэй аж ахуйн нэгжийн эзэмшдэг уурхай юм байна. Үйл ажиллагаа нь хаагдсан ч 14 хоногийн өмнөөс ажиллаж эхэлсэн гэсэн мэдээллийг нутгийн иргэд хэлж байна.
Уурхайд осол гарч, дөрвөн хүн дарагджээ | ||
Үзсэн: 1182 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.