
Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд энэ сарын 22-25-ны өдрүүдэд “Ном бүтээгчдийн өдөрлөг” болно. Тус өдөрлөгт урлаг, соёлын байгууллагууд оролцох аж. Энэ үеэр хүүхдийн ном бүтээгчдийн илтгэл, номын үзэсгэлэн, ном сонгоход туслах зөвлөмжийг танилцуулах зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. Одоо та бүхэндээ тус өдөрлөгийг санаачлагч “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн н.Сувдын яриаг хүргэе.
Энэ өдөрлөгийг зохион байгуулснаар Хүүхдийн зохиолчид болон хэвлэлийн газруудын хамтын ажиллагаа сайжрах, зохиолчид бүтээж байгаа номынхоо агуулга, үр нөлөөнд анхаарах, үндэсний контентийг бий болгох үндэс суурь тавигдана гэж зохион байгуулагчид харж байна.
“Хүүхэд Монголын ирээдүй” уриан дор дэлхийн номын өдрийг тэмдэглэнэ | ||
Үзсэн: 968 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.