Шууд Chart

50:100 “Энергийн төв” нээлтээ хийлээ

2019-07-08 13:45:41

Үндэсний их баяр наадмын босгон дээр Хөвсгөл аймагт 50:100 “Энергийн төв” нээлтээ хийлээ. Алаг-Эрдэнэ сумын Эрхэлийн хөндий Эрдэнэхайрханы өвөрт байрлах дэлхийн бөмбөрцгийн хойд өргөргийн 50 градус, зүүн уртрагийн 100 градусын огтлолцлын цэгт “энерги байна” гэдгийг анх Монгол-Японы эрдэмтэд тогтоосон байдаг. 

Дэлхий дээр 50, 100 градусын огтлолцол таарсан дөрвөн цэг байдаг. Үүний хоёр нь Атлантын далайд, нэг нь Канад улсын хурдны зам дээр таардаг. Харин дөрөв дэх нь Хөвсгөл аймагт байдаг юм.

Аливаа хүн хэрэгтэй энергийнхээ 20-25 хувийг хоол унднаасаа, үлдсэн хэсгийг нойр, газар ус, сансар огторгуй, гал, салхинаас авдаг байна.

Хөвсгөл аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрт Аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж заасны дагуу бүтээн байгуулалтын ажлууд шат дараатай хийгдэж байна.


50:100 “Энергийн төв” нээлтээ хийлээ   
Үзсэн: 2027 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй