Шууд Chart

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хамгийн өндөр санал авчээ

2019-09-18 10:28:41

“Монголын улс төрийн намын төлөвшилтийн асуудлууд” хэлэлцүүлгийг өчигдөр Монголын дипломат академийнхан болон “МИРИМ консалтант” судалгааны байгууллага, Монгол дахь Конрад аденауэрийн сангийнхан хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр “МИРИМ консалтант”-ынхан “Монгол Улсын нийгэм, улс төрийн өнөөгийн байдал” сэдвээр хийсэн судалгааныхаа дүнг танилцуулав. Үүгээр улс төрийн намд итгэх иргэдийн итгэл, дэмжлэг сул байгааг харуулсан байна. Тухайлбал, ирэх оны сонгуульд аль намыг дэмжих тухай асуултад судалгаанд хамрагдсан иргэдийн 45.9 хувь нь “мэдэхгүй”, 19.2 хувь нь МАН, 18.4 нь АН, 10 хувь нь МАХН, 11.7 хувь нь бусад нам, хүчинд санал өгнө гэж хариулжээ. Түүнчлэн судалгаанд оролцогчдын 59.5 хувь нь “Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй” гэсэн. аж

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх (34.6 хувь), Ерөнхийлөгч Х.Баттулга (20.6) нар судалгаанд оролцсон иргэдээс хамгийн олон санал авч улс орныг удирдаж чадах улстөрчөөр шалгарчээ.

Сонирхуулахад, дээрх судалгаанд нийслэлийн зургаан дүүргийн 380 гаруй иргэнийг хамруулсан. Үүнээс 57.1 хувь нь эмэгтэй бөгөөд салбар бүрийн төлөөлөл багтсан юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хамгийн өндөр санал авчээ  
Үзсэн: 3749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-23 13:17
Shal hudlaa sudalgaa baina battulga hulgaich urvagch elbeg hurciig hamgaalj baina l gej saishaadgui yum bol hen terniig demjih bilee
zail [127.0.0.xxx] 2019-09-22 05:35
bhan bugs dolooogchid haraal idsen tulburtei niitlel
Zochin [127.0.0.xxx] 2019-09-21 14:12
Eronkhiilogch Battulgiig , Eronkhii said Khurelsukhiig urgelj demjnee.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-19 14:23
Ёрөнхийлөгчийн засаглалиыг дэмжихгүй. Энэ хоёр баяныг дэмжихгүй.жинхэнэ эзэд нь гэртээ налайгаад сууж байгаа.Баячуулыг бүү хөөрөгд . Наад нүүрний багаа хуулж хая.
Zochin [127.0.0.xxx] 2019-09-18 20:45
Hvrelsvh saidiigaaa haanch demjin muundag saidtai bolsondoo mash bayrtai bn ajiliin amjiltiig saiddaa hvsie bayrllaa
Хайсанхаан [127.0.0.xxx] 2019-09-18 17:27
Маш зөв судалгаа гарчээ ерөнхийлөгчийн засаглалтай байхыг иргэд хүсээд байна шүү дээ!
Болл [127.0.0.xxx] 2019-09-19 15:42
Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг ард түмэн дэмжээд байна шүү дээ 76 н ухныг байхгүй болгох хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй