
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын дэд хэсэг өнөөдөр (2019.09.19) хуралдлаа.
Ажлын дэд хэсгийг УИХ-ын Тамгын газрын Төрийн байгуулалтын байнгын хорооны зөвлөх А.Солонго ахалж, бүрэлдэхүүнд нь Төрийн байгуулалтын байнгын хорооны референт Б.Золбоо, Оюуны өмчийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, тус хорооны Мэдээлэл харилцаа холбооны технологийн хөгжил, зохицуулалтын хэлтсийн дарга А.Лувсан-Очир, Мэдээллийн агуулга, чанар, стандартын зохицуулалт, мониторингийн хэлтсийн дарга Н.Тогтохсүрэн, мэргэжилтэн Ч.Оюунгэрэл нар ажиллаж байна.
Ажлын дэд хэсэг хуралдлаа | ||
Үзсэн: 739 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.