Шууд Chart

Хасын Хүлэгүүд эмэгтэй багтай боллоо

2014-03-11 12:57:03

2004 онд байгуулагдаж байсан SBL Хасын Хүлэгүүд баг нь өнгөрсөн 10 жилийн дотор сагсан бөмбөгийн анхны мэргэшсэн клуб болж, хүүхэд залуусын хайртай багуудын нэг болж чаджээ. Тус багийн довтлогч, спортын мастер Б.Билгүүн 2013-2014 оны улирлын тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдсэн нь “Хүлэгүүд”-ийн чансааг дахин нотлосон хэрэг боллоо. Багийн спортыг дэмжигч “ХасБанк”-ныхан өнгөрсөн жил мөн л хоккейн багтай болж ивээн тэтгэж эхэлсэн билээ. 

Харин тэдний 10 жилийн турш тасралтгүй ивээн тэтгэж ирсэн SBL Хасын Хүлэгүүд клубын зүгээс эмэгтэй багийн сонгон шалгаруулалтыг өнгөрсөн жилийн есдүгээр сараас эхлүүлж, гол төлөв оюутан залуучуудыг багтаа авсан байна. Монголд эмэгтэй сагсан бөмбөгчид эрэгтэйчүүдийг бодвол харьцангуй цөөн байдаг тул шинэ тутам залуу тамирчдыг бэлтгэх, эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийг хөгжүүлэх зорилгыг тус клубын зүгээс тавьжээ. 

Монгол Улсын шигшээ баг, SBL Хасын Хүлэгүүдийн Ерөнхий дасгалжуулагч О.Баярцогт тус багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа аж. Тус багийн шинэ бүрэлдэхүүн МҮСБХ-ноос анх удаа зохион байгуулж буй Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээнд хүчээ сорьж эхэлжээ.

Ч.Оюун


Хасын Хүлэгүүд эмэгтэй багтай боллоо  
Үзсэн: 3837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-09-28 17:30
amjilt

Бидэнтэй нэгдээрэй