Шууд Chart

УДЭТ-ын залуу хос Г.Алтангэрэл, Г.Номуун нар шагналт байр эзэлжээ

2019-11-14 09:44:06

УДЭТ-аас төрөн гарсан залуу хос Г.Алтангэрэл, Г.Номуун нар БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан хоёр хүний жүжгийн олон улсын фестивальд оролцож, шагналт байр эзэлжээ.

19 дэх удаагаа болсон “World duo arts performing festival 2019" фестивальд Грек, Украин, Солонгос, Монгол, Румын Улсын уран бүтээлч өрсөлдсөн байна.

Монголын жүжигчид анх удаа В.Красногоровын  “Хувь заяаны хүлээс” хэмээх хоёр хүний төрлийн жүжгээр олон улсын фестивальд амжилттай оролцож байгаа нь энэ юм.  

Уг жүжгийн найруулагчаар УДЭТ-ын залуу найруулагч О.Итгэл ажилласан бол жүжигчид, найруулагчийн багийг ахалж “Гэгээн муза” академийн захирал, Ардын жүжигчин С.Сарантуяа хамт явжээ.

Мөн фестивалийн үеэр орон орны уран бүтээлчид өөрсдийн драмын театрын урлагаа танилцуулсан мастер класс сургалт зохион байгуулагджээ.

Залуу жүжигчин Г.Номууны хувьд МҮОНТ-ийн "Босго тотго”, "Нарны жим” олон ангит кинонд туслах дүрд, сургуулиа төгсөөд "Эмоци” продакшинд ажиллаж байхдаа "Гурван найз” кинонд тоглосон бөгөөд УДЭТ-ын жүжигчин болоод удаагүй байхдаа Жульеттад тоглоод амжсан нэгэн. Харин Г.Алтангэрэлийн хувьд “Аав”, “Зангараг” зэрэг кинонд тоглосон билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

УДЭТ-ын залуу хос Г.Алтангэрэл, Г.Номуун нар шагналт байр эзэлжээ  
Үзсэн: 1410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй