
Зураач Н.Амгаланбаатарын бие даасан дөрөв дэх үзэсгэлэн “Маршал арт галерей”-д гарч байна.
Тэрбээр 1974 оноос уран бүтээлээ туурвисан бөгөөд энэ удаа 120 гаруй бүтээлээ дэлгэжээ.
45 жилийн хугацаанд тэрбээр 300 гаруй уран зураг, 400 орчим зураасан зураг болон номын чимэглэл, зурагт хуудас \плакат\ бүтээлээс гадна монументаль чимэглэлийн ажил буюу ханын зураг, чулуун шигтгэмэл, шилэн витраж, шилэн зураг, керамик чимэглэлийн бүтээлүүд хийсэн гэнэ.
Түүний урын санд томоохонд тооцогдох бүтээлийн тоонд 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний цогцолборт зориулан хийсэн 7,2 метрийн өндөртэй, нийт урт нь 36 метр хэмжээ бүхий “Их Монгол улс-эзэнт гүрэн”, “Монгол угсаатны төрт улсууд” гэсэн шилэн зураг ордог.
Зураач Н.Амгаланбаатарын бие даасан дөрөв дэх үзэсгэлэн гарч байна | ||
Үзсэн: 446 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.