
Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/ 2019 оны шилдгүүдээ шалгаруулахад нь Монгол Улсын гэрэл зурагчин Ч.Ганбат багтжээ.
Үүнд шилдэг гэрэл зурагчин, шилдэг дүрс бичлэг, шилдэг спортын гэрэл зурагчин гэсэн номинацад 30 бүтээл шалгаруулсан байна.
Энэ шалгаруулалтад Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны шалгуур давсан бүтээлүүдийг хүлээн авсан бөгөөд 125 улсын 1746 гэрэл зураг өрсөлджээ. Босго өндөртэй энэ шалгаруулалтад Ази тивээс Монгол, БНХАУ, Малайзийн гэрэл зурагчдын бүтээл багтсан аж.
AIPS албан ёсны цахим хуудсаараа энэхүү мэдээллийг зарласан бөгөөд уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт нэгдүгээр сарын 15-нд болж, шилдэг есөн гэрэл зургийг зарлана.
Үүнээс шилдгийн шилдэг гурван зургийг хоёрдугаар сарын 3-нд Унгарын Будапешт хотод болох 83 дугаар чуулганы үеэр шагнал гардуулах ёслол болно.
Гэрэл зурагчин Ч.Ганбат нь 2004 оны Афин, 2008 оны Бээжин, 2012 оны Лондон, 2016 оны Рио Де Жанейрогийн олимпод гэрэл зурагчнаар ажилласан билээ. Мөн 2020 оны Токиогийн олимпод ажиллах мандатаа авчээ.
2019 оны дэлхийн спортын “Шилдэг 30 гэрэл зураг”-ийн нэгээр Ч.Ганбатын бүтээл багтжээ | ||
Үзсэн: 2492 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.