Шууд Chart

Монголын 3х3 эрэгтэй шигшээ баг Серби, Словенийн багтай хамтарсан бэлтгэл хийнэ

2020-01-22 08:49:44

“Токио-2020” олимпын эрх олгох эхний тэмцээн ирэх гуравдугаар сарын 18-22-ны хооронд Энэтхэг Улсад зохион байгуулагдах бөгөөд үүнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг оролцоно.

Монгол Улсын 3х3 эрэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Серби, Словени Улсын шилдэг багтай хамтарсан бэлтгэл хийх зорилготойгоор хүлгийн жолоо залав.

Мөн дээрх улсуудад бэлтгэл хийх хугацаандаа хоёрдугаар сарын 1-нд Серби Улсын Нови Сад хотод зохион байгуулагдах шилдэг зургаан багийн тэмцээн болон хоёрдугаар сарын 8, 9-нд Словени Улсад зохион байгуулагдах өндөр зэрэглэлийн найман улсын тэмцээнд өрсөлдөх юм.

Тус улсууд нь Монгол Улсын адил олимпын наадмын бэлтгэл болон олимпын эрхийн тэмцээндээ бэлдэж байгаа ба Ази тивээс зөвхөн Монгол Улсыг урьсан нь сонирхол татаж байна.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны олимпод бэлтгэх албаны дарга, “Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл багийг ахалж буй юм. Багийн бүрэлдэхүүнд:

o          Д.Дэлгэрням

o          Э.Дөлгөөн

o          А.Гансүх

o          А.Ананд

o          Г.Цэнгүүнбаяр

o          Э.Цэрэнбаатар нар багтжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын 3х3 эрэгтэй шигшээ баг Серби, Словенийн багтай хамтарсан бэлтгэл хийнэ  
Үзсэн: 1536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй