Шууд Chart

С.Хабул: Их санах юм даа өвөөгөө

2020-02-05 16:41:58

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны ач хүү С.Хабул өвөөгөө дурсч доорх үгийг бичжээ.

“Би гурван өвөөгөө үзэж, эрхэлж, өвөрт нь мацаж өссөн азтай хүн. Бас гурвууланг нь тэнгэрт дэвшихийг үзсэн азгүй ч юм шиг хүн. Яг нэг жилийн өмнөх энэ өдөр миний сахалтай өвөө бурханд дуудагдаад явж байж дээ. Ямар ч зовлон, хагацал, сэтгэл таагүй бүхнийг туучих үед өвөөдөө очиж, өвөөгөө харж суухад л бүх зүйл сайхан болдогсон. Нөмөртэй уул байсан нь тэр байх даа. Одоо ч өвөө минь харж байгаа даа гэсэн бодлоор сэтгэлээ нөмөрлөж, салхи сөрж явна. Хаа нэг зүүдэндээ уулзаж санаа амрах юм. Хаа нэг урмыг нь хугалж байснаа бодохоор хар дарж зүүдлэхээс илүү сэтгэлээр унах юм.

Ингээд өвөө үгүйгээр өнгөрөөсөн нэг жил.... Эргээд уулзах юм шиг горьдсон, хайсан, хүлээсэн, үл итгэсэн хоногууд хөвөрсөөр байтал нарыг дэлхий нэг удаа тойрчихож.
Бавуугийн Лхагвасүрэнгийн эрх ач хүүгийн хувьд одоо эмээгээ сайн асарч, өвөөгийнхөө нэрийг өндөрт өргөхгүй юмаа гэхэд доош нь унагахгүй үүрч явах л үлдлээ дээ... Их санах юм даа өвөөгөө” гэжээ.

С.Хабул өвөөгийнхөө хамт. 

Сонирхуулахад тэрбээр аав Саранхөхөө шигээ зураач мэргэжилтэй билээ.   

Нийтэлсэн: У.Баярсайхан

С.Хабул: Их санах юм даа өвөөгөө   
Үзсэн: 25202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [127.0.0.xxx] 2020-02-12 20:25
Дурсч /дурсаж/
Tungalag demberel [127.0.0.xxx] 2020-02-09 05:29
ovoo ni tengerees huurhun huugee harj baigaa
Зочин [127.0.0.xxx] 2020-02-08 23:34
Saihan uwuugiin sain huu
Зочин [127.0.0.xxx] 2020-02-08 15:08
Хүмүүний амьдрал болсон хойно бүтэн байна гэж байхгүй. Өвөөгийнхээ хийж гүйцээгүйг нь гүйцээж ард түмэндээ сайн үйлс бүтээж алдар нэрийг нь мөнхжүүлж Суут хүний удам сүүт гүүний унага гэж үг байдгийг үргэлж санаж яваарай.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-07 23:57
ИХ санах юмдаа таныгаа
Зочин [127.0.0.xxx] 2020-02-07 18:39
Хөөрхөн юмаа өвөө нь сайхан хүн байсандаа
Зочин [127.0.0.xxx] 2020-02-07 14:26
Хүн болгонд тохиолддог өвчин хагацал. Аав ээжийнхээ үхэл ертөнцийн үнэнтэй насаарай шоудсан даа талийгаач. Үр хүүхэд ач нар үйлийн үрийг үргэлжлүүлж эхэллээ. Хүн болгоны эмзэг асуудал гэрдээ хүн ирээдүй цаг дээр байх ёстой. Ядаж наад талийгаач нараа тайван нойрсуул дараа төрлөө олохгүй эрлэгийн үүд сахиулсандаа Бавуу гуйаг эхнэртэй нь өвөө чинь.Одоо чи өвөөгөө уях дутаж ниснэ сүнсийг нь. Сайн төрөл олон Б.Лхагвасүрэн
Зочин [127.0.0.xxx] 2020-02-07 20:29
Айхтар бичиж шүү лхагвасүрэн гуай өөрөө бичээд бган бишүү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-07 08:09
Энэ өглөөний мэнд сайхан бүхнийг хүсье сайн ач хүү цагын уртад замын холд өрөөнөөсөө урт наадаарай гэж ерөөе
Зочин [127.0.0.xxx] 2020-02-06 23:25
Агуу хүний ач юм чинь агуу л байх хэрэгтэй шүү хийж чадаагүйг та гүйцээж хийх хэрэгтэй уудам агуу зохиолч байсан та бүү хэл монголын ард түмэн үгүүлж байгаа шүү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-06 23:17
яагаад ч юм ойрын хүн маань юм шиг санагддаг
Зочин [127.0.0.xxx] 2020-02-06 17:58
Үгийн уран
Зочин [127.0.0.xxx] 2020-02-06 17:57
Ач хүү нь битгий хэл ард түмэнд хүртэл үрийн уран нь үгүйлэгдэх юм даа.Монрол тулгатэы 100 эрхэсийг түүнгүйгээр төсөөлөх аргагүй юмаа.Лхарвасүрэх агсныг байгаа юм шиг л санах юм даа.
saraa [127.0.0.xxx] 2020-02-06 14:49
hairtai aaviigaa burhanii orond ochihod ter jil yag l tiim goridlogo teeseer 1 buten jiliig udsendee ter zovlong amssan humuus l ter medremjiig mednedee. Mash ih sanadag haalgaa tugjij bgad l setgelee ongoitol uildagiishdee
Энхмаа [127.0.0.xxx] 2020-02-06 11:30
Сайхан үнэхээр мундаг сайхан өвөөгийн ухаантай хүүд амжилт аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн хүсье!♥
Зочин [127.0.0.xxx] 2020-02-06 08:57
uwuu n argagvi mundag hvn yaj sanahgv baihaw hvvd amjilt hvsie uhaantai l bna
Зочин [127.0.0.xxx] 2020-02-06 06:35
Habul chin Hasariin huu shig sanagdahiin. Zurag deerhi Habul bish bnaa
Зочин [127.0.0.xxx] 2020-02-06 09:00
битгий мэдмэрт. Хасарын хүүг Хасуй гэдэг юм. Энэ зургийг Хабулаас өөрөөс нь авсан.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-05 19:26
Sn uvuugiin shn huud amjilt

Бидэнтэй нэгдээрэй