Шууд Chart

Х.Баттулга: Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна

2020-02-17 06:29:30

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02-р сарын 12-ны өдөр Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” /“Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлиг гаргасан билээ.

Мөн энэ ням гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргаж, ард түмэндээ хандан үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Эрхэм монголчууд аа,

Ард иргэд ээ,

Ахмад настан буурлууд аа, Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Шинэ оны эхэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмж гаргасныг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, улмаар УИХ-аас Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан билээ. Энэ бол нэг талаар монголын төрөөс ахмад настанууддаа барьж буй Сар шинийн бэлэг юм.

Монголын төр нэг удаагийн үйлдлээр бус боломжит бүх аргыг ашиглан ахмадуудынхаа нийгмийн халамжийг нэмэгдүүлэхээр чармайн ажиллаж байна. Цаашдаа тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөх боломжийг эрэлхийлнэ. Энэ нь улсын төсөвтэй шууд холбоотой учир нарийн тооцоо судалгаа, төсвийн тодотгол хийх зэрэг үйл ажиллагаа шаардлагатай юм.

Ахмадаа ачлах, настан буурлуудаа тэтгэх нь монголын өв уламжлал, ёс заншил бөгөөд үеийн үед төрийн эрхэм үүрэг байж ирсэн.

Сар шинийн баярын өмнөхөн дэлхий даяар эрчимтэй тархаж буй титэмт вирусийн халдвар, цар тархалтын нөхцөл байдлын улмаас 17 дугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгайлан зарлиг гаргахаас аргагүйд хүрсэн.

Учир нь, энэ вирусийн халдварт өвчин нь вирус илэрсэн улс орнуудын ахмад настнуудад хүндээр тусах нь олонтаа тохиож байна. Уламжлалт Цагаан сарын баяраараа бид ахмад буурлуудаа эрүүл энх, амар амгалан байлгахад илүүтэй анхаарах ёстой билээ.

Монголчууд аа, Та бүхэндээ хандан настан буурлууддаа эрсдэлд учруулахгүйгээр орчин цагийн технологийн дэвшил зэргийг ашиглан амар мэндээ мэдэлцэн золголт хийхийг уриалж байна.

Биеэр уулзаж золгох нь ихээхэн эрсдэлийг дагуулах учир энэ өвчний тархалтыг буурах хүртэл тэвчин өнгөрөөх нь ахмад настнуудад маань тустай юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын анхааруулгаас үзэхэд шинэ титэмт вирусийн тархалт нь мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаас илүү ноцтой төлөвтэй байна.

Вирусийн өвчлөлийг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх нь одоогоор мэдэгдэж байгаа хамгийн найдвартай арга тул Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна.

Бид өмнөд хөршийн алдааг давтаж болохгүй. Урд хөршид Цагаан сарыг ард иргэд нь өргөн тэмдэглэсэн нь алдаа болж, халдвар тархах, өвчнийг хяналтаас гаргахад хүргэсэн болохыг вирус судлаачид, эрдэмтэд анхааруулж байгааг үл тоож хэрхэвч болохгүй.

Бүх нийтийн эрүүл энхийн төлөө хүн бүр хичээж, хариуцлагатай, сахилга баттай байх цаг бидний өмнө ирлээ. Хүн бүр хувийн ариун цэврийг дээдлэн сахиж, эмч мэргэжилтнүүдийн зөвлөснөөр гараа тогтмол угааж, амны хаалтыг байнга зүүж, биеийн дархлаагаа дэмжээрэй. Вирусийн дэгдэлт, тархалт намжих хүртэл, өвчнийг хяналтад бүрэн оруулах цаг иртэл олныг хамарсан арга хэмжээ, үйл ажиллагаа явуулах, олон хүнтэй газраар хэсүүчлэхээс хүн бүр зайлсхийж, хэсэг хугацаанд тэвчих, хамтдаа эрсдэлийг даван туулах цаг тулж иржээ.

Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, үнийн өсөлтийг хязгаарлах дэс дараалсан арга хэмжээнүүдийг авахаар шамдан ажиллаж байна.

Ард иргэд ээ,

Монголчууд аа,

Настан буурлууд аа

Нийтийг хамарсан өвчин зовлонг дэлгэрүүлэхгүй байх, хүн бүрийн эрүүл саруул амьдралыг тэтгэх, хамгаалах үүднээс уламжлалт Цагаан сарын баярыг зөвхөн энэ удаадаа тэмдэглэхгүй, тэвчин өнгөрөөхийг Та бүхнээс ахин дахин хүсэж, уриалъя аа.

Эрүүл явахад олон олон Цагаан сарын баярыг тэмдэглэнэ. Та бид эрсдэлт нөхцлийг хамтын хүчин чармайлтаар даван гарч, энх тунх сайн сайхан амьдрах болно. Итгэл найдвараа бүү алдаарай, анхаарал сэрэмжээ битгий сулруулаарай.

Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд эрүүл саруул, энх тунх аж төрөх болтугай” гэжээ.


Х.Баттулга: Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна  
Үзсэн: 14731 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-20 13:54
Зөв өө зөв
Төмөр [127.0.0.xxx] 2020-02-18 00:05
Зөв шүү дэмжнээ ерөнхийлөгчдөө баярлалаа эрүүл бхад цагаан сарыг зөндөө хийнэ шүү манайхаан
Зочин [127.0.0.xxx] 2020-02-17 21:21
Зээл авч чадахгүй үлдсэн ахмадаа ялган үндсэн хууль зөрчсөн eрөнхийлөгчид 194 мянган ахмадууд маш их гомдож байгаа даа
Zaluu veiihan [127.0.0.xxx] 2020-02-17 14:37
Tsagaan sar temdeglehgui baihn zuitei bilee mon ovchin garsantai xolbogduulan xvnsni vne maskni vne ymar ch shaltgaanguiger osoj bna tetgever nemegdvel bas l bvh ymni vne ymar ch shaltgaanguiger osoh baihda ene tal deer bas anhaarah heregtei ym shig sanagdaj bna xvnsni vne iig bol zvgerl amnihan zorgoor nemdeg ene baidaliin boliulmaar bna ene tal deer xatuu baimar bna
иргэн [127.0.0.xxx] 2020-02-17 14:14
Ахмадуудаа 2 хуваан зээлтэйг нь тоодог,зээлгүй гүрийснийг нь хохироодог маш муу,муухай ерөнхийлөгч байдагаа,зээлээ өлж чадахгүйгээс айгаад зээл авалгүй гүрийсэн миний бие хохирлоо,алаг үздэг төр засагт гомдолтой байдаг шүү.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-17 13:20
НЭГ ХҮНИЙ ЭРХ АШИГААС НИЙТИЙН ЭРХ АШИГ ХАМААРАХ БОЛООД БАЙГАА ТУЛ ХҮН БҮР ТУЙЛЫН ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ ЭРСДЭЛЭЭС ТОЙРЧ ГАРХЫГ ХИЧЭЭЕ.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-17 11:40
Хотынхон хөдөө цагаан сар хийх гээд нүүдэл нь эхэлчихлээ шүү янз нь байрны гадаа хотын дугаартай хэд2 машин байгаад байх боллоо
Зочин [127.0.0.xxx] 2020-02-17 10:10
Зөв гэдээ гадуур хөл хорио тогтоохгүй бол ирнэ гэсэн хүмүүс зөндөө байна манай эмээ хамт амьдардаг
Зочин [127.0.0.xxx] 2020-02-17 10:19
Hiihgui gd bitgi ireerei gj hel
Иргэн [127.0.0.xxx] 2020-02-17 09:59
Ерөнхийлөгч өө дэмжиж байна. Гэр гэртээ зөвхөн бүлээрээ тэмдэглэж сайхан ёслох болно. Шинэ жарны шинэ эхлэлээёс төгөлдөр гэртээ угтах болно.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-17 09:41
Хуцваа жонхуу
Зочин [127.0.0.xxx] 2020-02-17 09:28
Ерөнхийлэгчийн 100% дэмжиж байна. Танд баярлалаа. Монголчууд аа, бид цөөхүүлээ. Ганданд явагдах Битүүний болон бусад хурлуудыг зурагтаар шуул нийт монголчууддаа дамжуулбал сэтгэл ямар вэ
Зочин [127.0.0.xxx] 2020-02-17 09:21
Манаи тор еронхиилогч маш саин ажиллаж б на цагаан сар оргон тэмдэглэхгуи баих н зов эруул баибал жаргал
Зочин [127.0.0.xxx] 2020-02-17 09:17
esroi zob sanal bn demjij bn
Зочин [127.0.0.xxx] 2020-02-17 09:14
Хөл хорио тогтоож хөдөөнөөс хот, хотоос хөдөө орох урсгалыг түр хугацаагаар хаахгүй бол тэр зарлигыг тоож байгаа хүн алгаа. Манай хадам манайд байдаг. Ирж золгоно гэсэн хүмүүс зөндөө байна. Би олон нялх хүүхэдтэй хүн амьтан оруулмааргүй байдаг. Засгийн үгийг тоохгүй хүмүүс миний үгийг бол түй л гэж байна даа. Зам л хаахгүй бол ирж золгоно гэсэн 20-30 хүн байна. Ийм аймар халдварт өвчин гарсан байна гээд байхад л ухамсар дорой байна даа.
Irgen [127.0.0.xxx] 2020-02-17 09:03
Tetgeweriin zeelgui ahmaduuddaa ymar beleg ogoh we ta zeelte ahmaduudad zeeliin teglej beleg barisan gene
Зочин [127.0.0.xxx] 2020-02-17 09:41
zass tgeel t1 thiin sain bizdee zeelgui bsn bol
Зочин [127.0.0.xxx] 2020-02-17 09:02
Зөв зөв дэмжиж бна технологийн дэвшил ашиглаж амар мэнд мэджх нь илүү оновчтой зүйтэй санал юм
Irgen [127.0.0.xxx] 2020-02-17 09:01
Tetgeweriin zeelgui ahmadduuddaa ymar beleg ogoh we
Зочин [127.0.0.xxx] 2020-02-17 09:59
Юуч авмааргүй байна. Болоод л байгаа. Болж л таараа.
Irgen [127.0.0.xxx] 2020-02-17 09:00
Mash zow zarlig gargajeee tetgeweriin zeelgui ahmaduuddaa sar shiniin
Gandan [127.0.0.xxx] 2020-02-17 08:24
Geed eronhiilogch n hurtel urialaad bhd gandan tsagaan saraa hii irj urel av geed niitiin suljee soninguudaar urialaad bdg n ymar uchir bnaa.
зочин [127.0.0.xxx] 2020-02-17 08:18
Зѳв. Дэмжиж байна
Чука [127.0.0.xxx] 2020-02-17 08:15
Зөв зөв зөв. Дэмжиж байна! Өвчин хэлж ирэхгүй, хийсэж ирнэ! Гэдгийг ард түмэн ойлгоно байхаа!!!
Зочин [127.0.0.xxx] 2020-02-17 08:11
Шударга vнэнээр хичээж яваа иргэдээ л гомдоох бодлого баримтлаад бх шиг санагдах юм. Цалин тэтгэвэрээ хичээж хvргээд зээл авалгуй гурийсэн иргэд ямар буруутай юм бэ? Зээлтэй нь зээлээ тэглvvлнэ, зээлийн хvvгээ тvр зуур зогсооно. Гэтэл зээл авалгуй, хуримталуулж хийсэн хадгаламжтай иргэдийн хадгаламжийн хvvг егехгуй ч гэх шиг. Би vнэнчээр ажиллаж хадгалсан херенгее банканд хадгалуулснаас луйвар хийж авилгал аваагуй. Зээл тэглэх бодлогоо тэнцвэртэй зев хийгээгуйгээс болоод ахмадууд хоёр талцаж хэрэлдсэн ш. Одоо хадгаламжийн хvv зогсоох юм бол би лав хэд дахин ийм байдлаар хохирч, гадуурхагдмааргуй байна.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-17 07:57
Зөв Ок. Бага байхад малчдын баяр гэдэг байлаа хот хөдөөгөөр дүүрчээ
Bolor [127.0.0.xxx] 2020-02-17 08:55
Yg unen tiim bsan sh de.
бобо [127.0.0.xxx] 2020-02-17 07:32
Зөв,инкээд байвал юу л гэж жэнко мээнко гээд байхв, Тулгаа2 л гэнштээ...
Зочин [127.0.0.xxx] 2020-02-17 07:28
Zov zov demjij bn
Зочин [127.0.0.xxx] 2020-02-17 06:56
Ер нь энэ цагт Цагаан сар нь төвөдийн бурангуй ламын шашны мухар сүсгийг өөгшүүлэн дэмждэг, хувалз лам нар нь ард олныг "засал хийлгэ, үгүй бол чи үхнэ, танайхан мөхнө" гэх мэтээр элдвээр айлган дарангуйлж цуслан баяждаг бурангуй зан үйл болсон шүү. Иймээс Цагаан сарыг орчин цагт нь нийцүүлж шинэчлэх, эсвэл бүр хорих нь Монголчуудад өлзийтэй.
Chantsalsuren [127.0.0.xxx] 2020-02-17 06:51
Маш зов. Дэмжиж байна
Chimeg [127.0.0.xxx] 2020-02-17 08:57
Eronkhilogchde bayrlalaa.maаaaash zov bna.demjij bna.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-17 10:30
Зөв шүү ерөнхийлөгч өө
Зочин [127.0.0.xxx] 2020-02-17 09:35
тэтгэврийн зээл хэзээ өгөх вэ

Бидэнтэй нэгдээрэй